ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ БУГАТ СУМ АЛБАН ЁСНЫ ВЭБ САЙТ
ЗАРЛАЛ
Сумын сайтаар зочилж байгаа та бүхэнд баяраллаа
Сумын хөгжилд малчдын оролцоо малчдын зөвлөгөөн зохион байгууллаа.

Тус суманд Ногоон алт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр сумын ИТХ, Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан “Сумын хөгжилд  малчдын оролцоо ” зөвлөгөөн болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд хөдөөгийн 4 багийн 200 гаруй малчид хөдөлмөрчид оролцож, Сумын мал аж ахуйн үйлдвэрлэлийн талаар хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа цаашдын зорилтын талаар Сумын Засаг дарга Я. Мятав, Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн салбар Мал аж ахуйн үйлдвэрлэлийн талаар баримталж буй бодлогын талаар ХХААГ-ын дарга Б. Баян-Эрдэнэ, Бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг хангах талаар Ч. Цэцэгмаа, Мал өвөлжилтийн өнөөгийн байдал сэдвээр Сумын ЗДТГ-ын дарга Ц. Байгальмаа, мал амьтны халдварт өвчний талаар Аймгийн мал эмнэлгийн халдварт өвчин хариуцсан их эмч Ч. Эрхэмбаяр нар мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр  МУЗН-ийн хүмүүнлэгийн үйлсийг байнга дэмждэг Э.Төмөрбаатар, Х.Гивааням, М.Баатар, П.Цэнгэл, Ч.Баатарчулуун нарт МУЗН-ийн гарын бэлэг, Тэргүүний сайн дурын идэвхтнээр Бонд Баасансүх, Шилдэг залуу алтан медиалаар Мухар Чинчулуун, Лхагвадорж Гүррагчаа, Нигүүлсэл мөнгөн медиалаар Гаанжуур Дашням, Балж Чулуунбаатар, Энэрэл алтан медиалаар Норолхоо Пүрэвням, Нигүүлсэнгүй Үйлст Манлай Малчин цол тэмдэгээр Янсан Нямдорж, Бонд Жанчив нарт шагналыг гадуулан өглөө.цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд, малчдын өөрсдийн нөөц боломж, давуу тал, тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Мэдээ оруулсан: 2017-11-03 14:05:23